images

Золбин муур өвчтэй зулзагаа зуун эмнэлэгт иржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-23


   Турк улсын Анкара хотод нэгэн золбин муур өвчтэй зулзагаа амандаа зуусаар мал эмнэлгийг зорьж иржээ. Эмнэлгийн ажилтнууд тэрхүү онцгой зочныг хүлээн авч хоёуланд нь үзлэг хийхэд зулзаганых нь нүд үрэвсэж юм харахаа больсон байжээ. Эмч нар нэн даруй эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд азаар өвчин нь хүндрээгүй байсан тул эмчилгээ амжилттай болж, эх, үр хоёр удалгүй эмнэлгээс гарсан байна. Ийнхүү зорьсондоо хүрч үрээ эрүүл саруул болгосон муур тус эмнэлгийн ойролцоо үүр засан амьдрах болжээ. Эмнэлгийн ажилтнууд хэвлэлд ярилцлага өгөхдөө "Энэ муур бол төлбөртэй үйлчлүүлэгч биш, харин биднийг баясгасан хүндтэй зочин. Мал эмнэлэг бол энэрэн нигүүлсэхүй шаарддаг мэргэжил учраас бид золбин муур, нохой зэрэг амьтдыг аль болох олноор эмчилж сувилахыг зорьдог” гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.