Израилиас Монголын 13 иргэнийг татан авлаа
Чихэнд чимэгтэй
2025-06-23
Израиль улсад оршин сууж байсан 13 монгол иргэн өнөөдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Улаанбаатарт иржээ. Израиль, Иран улсын хоорондын нөхцөл байдал хурцдаж дайны байдалд шилжсэн тул тэд эх орондоо буцах хүсэлт тавьснаар Гадаад харилцааны яам татан авах ажлыг ийнхүү яаралтай зохион байгуулсан байна. Ингэхдээ Туркийн Анкара болон Египетийн Каир дахь Элчин сайдын яамдтай хамтарч ажиллажээ. Цаашид Израиль, Иран улсад оршин суугаа, эх орондоо буцах хүсэлтэй иргэд Гадаад харилцааны яам болон Турк, Каир, Кувейт, Абу Даби дахь Монголын Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим шуудангаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах шаардлагатай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.