“Squid Game” цувралын сүүлийн бүлэг энэ сарын 27-нд гарна
Анд нөхдийн мэдээ
2025-06-23
АНУ-ын видео стриймингийн “Netflix” платформын алдарт "Squid Game" цувралын шинэ бүлэг энэ сарын 27-нд гарахаар боллоо. Энэ нь цувралын төгсгөлийн бүлэг болох бөгөөд гол дүр Ги-Хүний найз, дайснууд хоорондын тулаан байх гэнэ. Мөн шинэ бүлэгт Ги-Хүний бүх хүчин чармайлт нуран унахад юу хийх, юу хийж чадахыг харуулах ажээ. Түүнчлэн гуравдугаар бүлэгт шинэ тоглоом нэмсэн байна. Амь өрссөн тоглоомоор үзэгчдийн сэтгэлийг ихэд татдаг энэ цувралын эхний хоёр бүлэг ихээхэн амжилтад хүрсэн билээ. Тухайлбал, эхний бүлэг нь “Emmy Awards” шагнал авсан анхны англи хэл дээрх бус кино болохдоо нэг дор зургаан төрөлд шагнал хүртсэн юм. Мөн “Netflix” платформ хоёр жил тутмын тайлангаа өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд танилцуулахад "Squid Game 2" цуврал он гарахаас зургаа хоногийн өмнө гарч эхэлсэн ч 87 сая үзэлттэй буюу 2024 оны хамгийн их үзэгчтэй цуврал болсон билээ. Цувралын хоёрдугаар бүлгийг үзэгчид долоо хоногийн дотор 487.6 сая цаг үзсэн бол эхний бүлгийг 448.73 сая цаг үзсэн байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.