images

Грек: Санторини, Миконос аралд ирэх жуулчдаас 20 еврогийн татвар авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-25


   Грек улс ирэх сараас эхлэн дэлхийд алдартай аялал жуулчлалын бүс болох Санторини, Миконос арал руу ирэх аяллын хөлөг онгоцны зорчигч тус бүрээс 20 еврогийн татвар авахаар болжээ. Санторини, Миконос арал бол далайн эргийн бөмбөгөр цэнхэр дээвэрт сүмүүд болон далайн дээгүүр нар жаргах байгалийн үзэмжээрээ алдартай аялал жуулчлалын гол төв юм. Сүүлийн жилүүдэд аяллын хөлөг онгоцоор ирэх жуулчдын тоо огцом нэмэгдэж, хүн амын хэт ачаалал, байгаль орчны доройтол, усны хомсдол зэрэг ноцтой асуудал үүсгэж байгаа тул Грекийн эрх баригчид ийм арга хэмжээ авчээ. Уг журам ёсоор жуулчдын улирлын оргил үе болох зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд аяллын хөлөг онгоцны зорчигч тус бүр 20 евро төлнө. Харин бусад улиралд жуулчны татварыг 1 евро хүртэл бууруулах ажээ. Аялал жуулчлалын татвараас олсон орлогын тодорхой хэсгийг орон нутгийн дэд бүтцийг өргөтгөхөд зарцуулна гэдгээ албаны хүн мэдэгдсэн байна. Тус улс 2023 онд 32.7 сая жуулчин хүлээж авсан бөгөөд аялал жуулчлалаас олсон орлого нь 20 тэрбум евро хүрчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.