images

АНУ-аас Иранд халдсан нь Хойд Солонгост сургамж болох уу?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-25


   АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тамми Брюс өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус улс Ираны цөмийн гол байгууламжууд руу халдсан нь Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох амлалтаа дахин нотолж буй явдал болохыг тодотголоо. Тэрбээр "Энэ явдал Хойд Солонгост сургамж болох уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Дональд Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны эхэн үедээ Хойд Солонгостой харилцсан. Миний хэлж чадах зүйл бол мэдээжийн хэрэг ... Хойд Солонгост цөмийн хөтөлбөр бий. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах бидний амлалт хэвээрээ" гэв. Мөн "Хэрвээ Хойд Солонгосын цөмийн асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх боломжгүй бол... Би одоохондоо таамаглал дэвшүүлэхгүй" гэлээ. АНУ-аас цэргийн ажиллагаа явуулж Ираны Форто, Натанз, Исфахан дахь цөмийн гурван байгууламжийг устгасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.