images

Америкийн онгоцны нисгэгчид хэр их цалин авдаг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-26


   Америкийн нэгэн агаарын тээврийн компанийн туслах нисгэгч цалингийнхаа хэмжээг нийтэд дэлгэсэн нь хүмүүсийн сонирхлыг ихээр татав. “American Airlines компанийн туслах нисгэгч Гаррет Рэй хувийн YouTube сувгаараа "Томоохон агаарын тээврийн компанийн нисгэгчид хэр их цалин авдаг вэ?" гэсэн гарчигтай видео бичлэг хийж цахим сүлжээнд нийтэлсэн бөгөөд туслах нисгэгчийн хувьд цагийн 213.97 доллар авдаг тухайгаа илэн далангүй өгүүлжээ. Харин нисгэгчид жирийн оффисын ажилчид шиг тогтсон цагаар ажилладаггүй, заримдаа хэд хоног нислэггүй байх тохиолдол ч бий гэдгийг хэлсэн байна. Жишээ татвал тэрбээр хамгийн сүүлд Нью-Йоркоос Далласын хооронд хоёр талын нислэг үйлдэж 7 цаг гаруй нисээд 1556 доллар авсан байна. Ийм байдлаар Г.Рэй сард 80 орчим цаг ажиллаж, сард 17 мянга орчим доллар олдог гэдгээ мэдээлсний дараа уг мэргэжил өсвөр насныхны сонирхлыг ихээр татах болжээ. Нисгэгч Г.Рэй цол ахиж, ахмад цол хүртсэнийхээ дараа цагийн 350 доллар буюу сард 27 мянган долларын цалин авна гэдгийг New York Post сонин онцолсон байна. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны (BLS) мэдээлснээр, энэ оны тавдугаар сарын байдлаар тус улсын агаарын тээврийн компаниудын нисгэгчдийн жилийн дундаж цалин 226,600 доллар байгаа нь бусад ажлын байртай харьцуулахад 4,58 дахин их гэсэн тооцоо гарчээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.