images

“Emirates Airlines” компанийн монгол үйлчлэгчид шилдгээр шалгарчээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2025-06-26


   Арабын Нэгдсэн Эмират улсын “Emirates Airlines” агаарын тээврийн компанийн бүхээгийн ажилтан хоёр монгол бүсгүй тус компаниас ажилчдадаа олгодог “Emirates Najm Award for Exceptional Performance” нэр хүндтэй шагналыг хүртсэн талаар тус улсад суугаа манай Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тэд Олон улсын бүхээгийн ажилтны өдрөөр Дубай хотод болсон арга хэмжээнд Монгол улсаа сурталчилсан өв соёлын үзүүлбэр үзүүлсэн нь ийнхүү үнэлэгдсэн байна. “Emirates Airlines” компанид дэлхийн 140 гаруй үндэстэн ажилладаг бөгөөд 180 гаруй чиглэлд шууд нислэг үйлддэг тул олон үндэстний соёлыг нэгэн цэгт нэгтгэж чаддаг ажээ. Жишээ нь, өнгөрөгч 2024 онд Цагаан сар, Зул сар, Дивали зэрэг дэлхийн соёлын 15 том баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Мөн дэлхийн 70 гаруй хэлээр ярьдаг бүхээгийн 22 мянган ажилтантай тул аль ч улс руу нислэг үйлдэхэд хэлний бэрхшээл гардаггүй байна. Бүхээгийн нийт ажилчдынх нь мянга орчим нь дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ. Сонирхуулахад, энэ онд “Emirates Airlines” компани дэлхийн 460 хотоос бүхээгийн 5000 ажилтан ажилд авч байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.