images

“Mission Impossible" киноны хөгжмийн зохиолч таалал төгслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-27


   “Mission Impossible" тэргүүтэй Холливүүдийн олон кино, телевизийн нэвтрүүлгийн хөгжмийг бичсэн Аргентинийн хөгжимчин Лало Шифрин 93 насандаа таалал төгслөө. Буэнос-Айрэс хотноо 1932 онд төрсөн Л.Шифрин хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач хүн байсан юм. Тэрээр 1967 онд "Cool Hand Luke", 1979 онд "The Amityville Horror" киноны хөгжмөөрөө "Оскар"-ын зургаан шагналд нэр дэвшиж байжээ. Харин "Mission Impossible” киноны хөгжмөөр "Грэмми" шагнал хүртэж байсан билээ. Насан туршийн хөдөлмөр бүтээлийг нь үнэлэн "Оскар"-ын шагнал гардуулах хороо 2018 онд түүнд хүндэт шагналаа өгсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.