images

Улаанбаатар хотын шүтлэгт дөрвөн уулыг нэгэн зэрэг тахиж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-27


   “Хүрээ цам-Даншиг наадам-2025” өнөөдөр Улаанбаатар хотын тахилгат дөрвөн хайрханы тахилгаар эхэллээ. Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр тохиож буй энэ өдөр Чингэлтэй хайрханы Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулыг нэгэн зэрэг тахиж буйгаараа урьд урьдны жилүүдээс онцлогтой билээ. Өнөөдөр мөн Гандантэгчэнлин хийд, нийслэлийн нийт бурханы шашны сүм хийдүүд, лам хуврагууд нийслэлийн иргэдийн баярт зориулан Манал, Цэнд, Цагаан шүхэрт, Жинлавцогзол зэрэг номуудыг хурж байгаа юм. Даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын томоохон баяр наадам билээ. Харин хотыг тойрсон дөрвөн уулыг эртнээс “төр, хот, ард иргэдийн түшиг тулгуур” хэмээн үзэж ирсэн юм.

Зураг дээр: Зураач С.Гансүхийн Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх гэсэн уулуудын хүн дүртэй савдагуудыг дүрсэлсэн ”Хүрээ дөрвөн уул” бүтээл.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.