images

New York Times: Өмнөд Солонгосын “Parasite” киног зууны шилдгээр нэрлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-07-02


   АНУ-ын “New York Times” сонины редакц өнгөрөгч сарын 23-нд XXI зууны шилдэг 100 киног нэрлэлээ. 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үзэгчдийн хүртээл болсон шинэ зууны шилдэг киноны жагсаалтыг Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн Хүгийн "Parasite" кино тэргүүлжээ. Уг кино 2019 онд гарч, 2020 онд дөрвөн төрөлд Оскарын шагнал хүртсэн билээ. Мөн Бон найруулагчийн "Memories of Murder" кино 99 дүгээрт орсон бол Өмнөд Солонгосын өөр нэг найруулагч Пак Чан Үгийн "Oldboy" 43 дугаарт орсон байна. Уг гурван киноноос гадна Ази тивийн төлөөлөл болж Японы найруулагч Хаяао Мияазакийн “Spirited Away” хүүхэлдэй есдүгээрт жагслаа. Харин шилдэг 100 киноны хоёрдугаарт найруулагч Дэвид Линчийн “Mulholland Drive”, гуравдугаарт Пол Томасын “There Will Be Blood” киног нэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.