Өмнөд Солонгосын “Kwangju” банк монгол оюутнуудад зээл олгоно
Өмнөд Солонгосын "Kwangju" банк энэ сарын 1-нээс эхлэн олон улсын оюутнуудад зээл олгож эхэллээ. Уг зээлийг Монгол, Хятад, Вьетнам, Узбекистан, Балба, Япон, Мяньмар, Бангладеш, Индонез, Пакистан, Энэтхэг, Казахстан гэсэн 12 улсын оюутан авах боломжтой юм. Бакалаврын болон ахисан түвшний оюутнууд 1-3 сая воныг тус банкнаас багадаа гурван сарын дотор буцааж төлөхөөр зээлэх боломжтой аж. Тэгвэл тус улсад суралцаж буй гадаад оюутнуудын 91 хувь нь Азийн орнуудын иргэд бөгөөд тэдний зургаан хувийг монгол оюутнууд бүрдүүлж байна. Тодруулбал, 2025 онд Өмнөд Солонгосын их, дээд сургуульд суралцаж буй олон улсын 210 мянган оюутны 12.6 мянга гаруй нь Монгол улсын иргэд ажээ. "Kwangju" банк ийнхүү тус улсын санхүүгийн системд анх удаа гадаадын оюутнуудад цахим зээл олгож байгаа байгууллага болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.