ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор С.Энхболдыг томилжээ
Чихэнд чимэгтэй
2025-07-04
Эрүүл мэндийн сайд С.Чинбүрэнгийн зургаадугаар сарын 30-ны тушаалаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Энхболдыг томилсныг өнөөдөр салбар яамнаас мэдээллээ. С.Энхболд 1997 онд Анагаах ухааны их сургуульд бакалавр, 2007 онд Японы Нагояагийн их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын мастер, 2020 онд мөн мастер хамгаалсан сургуульдаа “Монгол улсад 2015-2016 оны хооронд бүртгэгдсэн улаанбурханы дэгдэлтийн тархвар зүйн шинж чанар, хандлага, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дэгдэлтэд үзүүлсэн нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. Эрүүл мэндийн салбарт ажилласан байдлыг нь үзвэл тэрбээр 2000 онд Анагаах ухааны дээд сургуулийн багшаас эхлээд салбар яамны мэргэжилтэн, газрын дарга, 2014-2015 онуудад ХӨСҮТ-ийн дэд захирлаар ажиллажээ. Харин 2021 оноос саяхныг хүртэл Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол улсад ковидын халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах төслийн зохицуулагчаар ажиллаж байгаад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Э.Анхбаярын ажлыг авч үргэлжлүүлэхээр болж байна. Дашрамд дурдахад, улсын хэмжээнд өнөөдөр өглөөний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 11429 болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.