Хоёр ёкозүна дэвжээнд гарах ёслол үйлдлээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё энэ сарын 12-нд цоо шинэ “IG Arena” цэнгэлдэхэд эхэлнэ. Энэ сард монгол, япон хоёр ёкозүна барилдах гэж байгаа тул сүмо бөх дэмжигчдийн хүсэн хүлээсэн башё болж байна. Нэгдүгээр сард аварга болсон Хоошёорюү, тавдугаар сард аварга болсон Ооносато нар өнгөрөгч бямба гарагт дэвжээнд гарах уламжлалт ёслолоо үйлдлээ. Нагоя хотын Ацүта Жингү сүмд болсон ёслолыг 5000 орчим хүн үзжээ. Тэднээс өмнө 2019 онд уг сүмд Монголын хоёр ёкозүна Хакүхо, Какүрюү нар ёслол үйлдсэн түүхтэй. Түүнээс хойш зургаан жилийн дараа ийнхүү хоёр аварга Ацүта Жингүд ёсоллоо.
Эх сурвалж: "Mainichi" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.