Нөөц нь дууссан 90 уурхайг нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж болгожээ
Анд нөхдийн мэдээ
2025-07-08
Хятад улс нөөц нь дууссан нүүрсний уурхайд нарны эрчим хүч хураах самбар суурилуулан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх ажлаар дэлхийд тэргүүлэх болов. Өнгөрсөн 20 жилд нөөц нь дууссан 90 уурхайн газар дээр нарны эрчим хүч хуримтлуур байгуулсан нь нийтдээ 14 гигаватт чадалтай аж. Мөн хаагдсан 46 уурхайн газар дээр нийт 9 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай байгууламж босгох төслийг яг одоо хэрэгжүүлж байна. Тухайлбал, Өвөр Монголын Ордос хотод байгуулж буй нарны эрчим хүчний байгууламж нь жилд 460 гигаватт/цаг цахилгаан үйлдвэрлэнэ. Түүгээр 250 мянган өрхийн цахилгааныг шийдэж, стандарт нүүрсний хэрэглээг 189800 тонноор хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 451500 тонноор бууруулах юм. Дэлхий даяар хаагдсан нүүрсний уурхай 6000 байгаагаас дийлэнх нь Хятад болон АНУ-д байдаг аж. 2030 он гэхэд дэлхий даяар нүүрсний 127 том уурхай хаагдах төлөвтэй байна.
Эх сурвалж: "China Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.