CU сүлжээ дэлгүүр түргэн хоолны үйлдвэрээ Монголд нээнэ
Анд нөхдийн мэдээ
2025-07-09
Өмнөд Солонгосын CU сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг “BGF Retail” компани Монгол дахь логистикийн төвөө өргөтгөхөөр болсноо мягмар гарагт албан ёсоор зарлалаа. Учир нь, Зүүн Азийн улс орнуудад бизнесээ тэлж байгаа тул ийм шийд гаргажээ. Сүлжээ дэлгүүрийн логистикийн төв нь Улаанбаатараас хоёр цагийн зайд байх бөгөөд нийт 8300 м.кв талбайтай аж. Тус төвөөс 700 дэлгүүрт бараа хүргэх хүчин чадалтай болгож өргөтгөнө. Түүнчлэн ирэх жил Монголд түргэн хоолны үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Анх 2018 онд манай улсад орж ирсэн CU сүлжээ дэлгүүр одоо 490 салбартай болоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.