images

Наадмын өдрүүдэд хотод нийтийн тээврийн 975 автобус явна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-09


   Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 139 чиглэлд 975 автобус явна. Мөн Хүй долоон худаг, Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн чиглэлд үнэгүй автобус үйлчлэх ажээ. Хүй долоон худаг дахь наадамчдад долоодугаар сарын 10-13-ны өдрийг дуустал “Хүй:7-2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд таван том автобус, долоодугаар сарын 11,12-ны өдөр “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг” чиглэлд 10 автобус тус тус үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн долоодугаар сарын 11, 12-ны өдөр Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Гандийн гудамж, Нийслэлийн гудамж, 120 мянгатын зогсоолоос иргэдийг Төв цэнгэлдэх хүрээлэн хүргэх ажээ. Энэ чиглэлд нийтийн тээврийн 271 автобус явах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.